У.Уранчимэгийн гангараа

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

“Хувьсал” продакшны захирал Гавьяат жүжигчин У.Уранчимэгийг танихгүй хүн ховор болов уу. Тэрээр өнгөрсөн жил “Хувьсал” продакшны анхны дэлгэцийн уран бүтээлийн нээлтийн үеэр цагаан өнгийн даашинзаар гангарсан бол энэ жил мөн “Хувьсал” продакшны хоёр дахь дэлгэцийн бүтээл болох “Зүрхээр наадагч” киноны нээлтийн гоёлоор мөн цагаан өнгийн даашинз сонгожээ. Хөдөлмөрч басхүү авьяаслаг жүжигчин гэгддэг түүний гоёлын өнгө “цагаан” бололтой. Тэрээр “Academy awards 2014” наадамд мөн цагаан өнгийн даашинзаар гоёсон байсан юм.

Дашрамд сонирхуулахад “Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” бүтээл есдүгээр сарын 5-нд “Тэнгис” кино театрт нээлтээ дуулиантай хийсэн бөгөөд киноны тасалбар тун эрэлттэй байгаа гэнэ шүү.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж