Бөхийн чөлөөт барилдааны 2014 оны ДАШТ үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй Э.Бэхбаяр хоёр дахь өрсөлдөгч Энэтхэгийн бөх Рахул Аваретыг 9:8 харьцаагаар (I үед 8:4, II үед 1:4 ) ялж, шигшээ наймд шалгарлаа. Манай бөх эхний тойрогт оо АНУ-ын Энтони Рамосыг 7:4-ийн харьцаагаар (I үед 2:0, II үед 5:4) ялсан билээ.
Одоо Э.Бэхбаяр шигшээ дөрөвт үлдэхийн төлөөх барилдаанд Болгарын бөх Ферайм Мехмедтэй хүч үзнэ.