Цалинг доод хэмжээгээр тооцох шийд гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Цалинг доод хэмжээгээр тооцох шийд гаргалаа

АНУ-ын Калифорни мужийн захирагч Арнольд Шварценеггер мужийнхаа төсвийн 200,000 албан хаагчийн цалинг долдугаар сард цалингийн доод хэмжээгээр бодох шийд гаргасан байна. Учир нь Мужийн хууль тогтоох байгууллага мужийн төсвийг батлаагүй байгаа хэдий ч мужийн захирагч түүнийг хүлээхийг хүсээгүй бололтой. Үүнтэй холбоотойгоор мужийн төсвөөс цалин авдаг албан хаагчдын цалинг долдугаар сард АНУ-ын цалингийн доод хэмжээ болох цагийн 7.25 ам.доллараар бодож олгох юм байна.

Харин мужийн төсөв батлагдсаны дараа цалингийн зөрүүг нөхөж олгох болно гэж Шварцнеггерийн хэвлэлийн төлөөлөгч Аарон МакЛир хэлсэн байна. Шварценеггерийн шийдвэр Калифорнийн Их замын эргүүлийн офицеруудын цалинд нөлөөлөхгүй. Учир нь 37,000 хүнтэй замын цагдаа нарын үйлдвэрчний эвлэл мужийн захиргаатай хэлэлцээр хийж цалин, тэтгэвэр, үнэлгээний талаар тусдаа тохиролцоонд хүрсэн байгаа юм. Түүнчлэн мужийн эмч, хуульч нарт цалингийн доод хэмжээний тухай хууль тогтоомж үйлчилдэггүй тул тэд төсөв батлагдтал цалин авахгүй болж байна. Мужийн захиргаанаас гаргасан шийдвэрийн талаар үйлдвэрчний эвлэлүүд хариу шийд гаргаагүй байгаа бөгөөд тэд нөхцөл байдлыг судалж үзэж байна гэж мэдэгдсэн талаар “Associeted Press” агентлаг мэдээлж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж