Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 3-нд манай улсад ажлын айлчлал хийсэн билээ. Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монголд хийсэн В.Путины айлчлалаар "Монгол шуудан" компани марк гаргасан аж. Уг марк 800 төгрөгийн үнэтэй юм байна.
Үүний өмнө буюу наймдугаар сарын 21-22-нд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхэд мөн энэхүү түүхт явдлыг мөнхөлсөн маркийг “Монгол шуудан” компани хэвлэн гаргаж байлаа.
Г.БОЛОР