“Давхар цохилт” нээлтийн өдрөө зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

“Давхар цохилт” нээлтийн өдрөө зарлалаа

Хамгийн олон алдартай жүжигчид тоглосон, хамгийн олон олны танил эрхмүүдийг кинондоо урьж оролцуулсан “Давхар цохилт” уран сайхны киноны нээлтийг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.

“Sweetymotion”-ий Э.Ганболор, “Гурван охин”-ы  Г.Анхмаа, “Киви”-гийн Д.Намуунаа нарын гурван өөр хамтлагийн бүсгүйчүүдийг нэгэн тайзнаа зэрэгцүүлж дуулуулсан нь эхнээсээ энэ кино сонирхолтой бүтээл болох нь мэдрэгдэж эхэлсэн юм.

Топ модель Э.Одгэрэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, олимпийн мөнгөн медальт, боксчин Н.Төгсцогт нарын ховор хүмүүс энэ бүтээлд дүр бүтээжээ. Киноны хамгийн гол онцлог нь тайз, дэлгэцийн шилдэг гэгдэх 40 гаруй жүжигчин нэг бүтээлд нэгдэн тоглосон нь юм. Тэр дундаа эдгээр олон алдартнуудын 13 нь өөр ямар нэгэн киноны гол дүрийг бүтээж байсан авьяаслаг уран бүтээлчид юм.

Ийм том, ийм нүсэр багийг бүрдүүлж чадсан эзэд нь “Prime Pictures” болон өнгөрсөн жил залуусыг байлдан дагуулж байсан “Амжилтаа ахиулъя” төслийн багийнхан юм байна.

Кино багийнхан гадаад дахь зураг авалтаа Хонгконгод хийж дуусгаснаар гол ажлаа нугалж амжсан гэж хэлж болох бөгөөд бүх насныхны жүжигчдийг хамарсан, бүх насныхан үзэх боломжтой “Давхар цохилт” бүтээлээ ЕСДҮГЭЭР САРЫН 19-нд албан ёсоор нээхээр тов зарлажээ.

Б.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж