ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас есдүгээр сарын 4-нд хоригдогч Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар оргосон талаар бид мэдээлсэн. Цагдан хоригдож байсан сэжигтнүүд 22-23 орчим насны залуус бөгөөд хулгайн болон залилангийн хэргээр хоригдож байжээ.
Хүмүүжигч Э.Гантөмөр, Б.Амарбаясгалан нар өнгөрсөн пүрэв гаригийн(09.04) үүрийн 04.00 цагт ээлж солилцох үеэр оргожээ. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагаа орон даяар үргэлжилж байгаа бөгөөд тэдний талаар баттай мэдээлэл болон барьж өгсөн хүнд нэг сая төгрөгийн шагнал өгнө хэмээн ШШГЕГ-аас мэдээллээ.
Ч.БОЛ