Британий эрдэмтэн Жек- яргачны нууцыг тайлав

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Британий эрдэмтэн Жек- яргачны нууцыг тайлав

Аарон Косминский

 

Ливерпулийн  их сургуулийн молекулын биологийн доцент ЯриЛоухелайненцуутай алуурчин Жек-яргачны хэн болохыг тогтоосон гэж хэлж байна.

 

Энэ тухай The Daily Mail сонинд бичсэн өгүүллээр, доктор Лухелайнены хийсэн шинжилгээгээр тэр Жек-яргачин нэрийн дор зургаан сэжигтний нэг болох польш цагаач, үсчин Аарон Косминский гэдэг  хүн байжээ.

 

Гэмт хэрэгтний нэрийг тодруулахад, яргачны хохирогчдын нэгний  хүзүүний ороолтоос авсан ДНК-ийн шинжилгээ тус болсон байв. Эрдэмтэн уг материалыг алуурчны гарт амь үрэгдсэн Кэтрин Эддоусын залгамжлагч нараас авсан байлаа.

 

Жек-яргачин хоч нь алуурчны нэрийн өмнөөс Лондоны мэдээний агентлагт ирсэн захидлаас  авагдсан байв. Алуурчин наад зах нь таван эмэгтэйг 1888-1891 онуудад Лондоны Уайтчепелрайонд хөнөөсөн байлаа. Тэндхийн биеэ үнэлэгчид алуурчны хохирогчид болсон юм. Цагдаагийн газар хэрэгтний нэрийг тогтоож чадаагүй ба уг хэрэг илрээгүй үлдсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж