Австрали улсаас Монгол улсад суугаа Ерөнхий консулыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Австрали улсаас Монгол улсад суугаа Ерөнхий консулыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Ерөнхий консул Бурчил Тони Рейнолдыг өнөөдөр / 2014.09.08 / Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ноён Бурчил Тони Рейнолдыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Австрали-Монголын харилцаа, ялангуяа эдийн засаг, боловсрол, уул уурхайн чиглэлийн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа талаар мэдээлэл авах хүсэлтэй буйгаа дуулгасан юм.

 

 

Ноён Бурчил Тони Рейнолд цаг зав гарган хүлээн аван уулзаж буйд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд талархал илэрхийлээд Австрали-Монголын харилцаа, хамтын ажиллагаа, засгийн газар хооронд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл тусламжийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Монгол Улс Австрали Улстай боловсролын салбарт 20 гаруй жил хамтран ажиллаж, энэ хугацаанд 400 гаруй хүн мастер, докторын зэрэг хамгаалсан байна.

 

Тэд уулзалтын хүрээнд хоёр улсын боловсрол, эдийн засаг, соёлын харилцааны талаар харилцан санал солилцов

 

Э.СОНО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж