УИХ-ын гишүүн Ж.Батзандан Налайх дүүрэгт ажиллав

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Налайх дүүрэгт ажиллав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Налайх дүүрэгт хийгдэж буй зам барилга, цэцэрлэг сургууль, эрчим хүч,  томоохон бүтээн байгуулалтын ажилуудтай танилцлаа.

 

 

Тэрээр “Бүс нуур” байгалийн цогцолбор газрыг сэргээн тохижуулах арга хэмжээний нээлтэд оролцож, Налайхчуудад амьдрах орчноо хамгаалж арчилж явахыг уриаллаа.

 

 

Мөн энэ жил анхныхаа элсэлтийг авч буй Герман-Монголын хамтарсан Инженер Технологийн Дээд Сургуулийн үйл ажиллагаатай танилцан, багш оюутнуудтай уулзаж ярилцав.

 

 

 

Хоёр улсын санаачилгаар байгуулагдаж буй энэхүү сургууль нь Дэлхийн боловсролыг Монголд нутагшуулах, чадварлаг инженер технологийн мэргэжилтнүүд бэлтгэх төв болох юм.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж