Сайд Ш.Түвдэндоржид барьсан “сюрприз”

Хуучирсан мэдээ: 2014.09.08-нд нийтлэгдсэн

Сайд Ш.Түвдэндоржид барьсан “сюрприз”

Ургац хураалтыг хугацаанаас нь 10 хоногийн өмнө эхлүүллээ гэх мэдээлэл хийж суусан сайд Ш.Түвдэндоржид тариаланчид жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлээд амжжээ. Жагсаалыг өнгөрсөн амралтын өдрүүдээр эхлүүлсэн гэх мэдээлэл байна. Буудайн үнийг бага үнээр авах гэлээ гэж тариаланчид эсэргүүцлээ илэрхийлж буй юм байх.

Гэхдээ тэрхүү жагсагчид дотор нь “Гачуурт”-ын Л.Чинбат, “Шим”-ийн Л.Цандэлэг гэх мэт бизнесмэнүүд багтсан нь олны нүдийг сортолзуулах нь тэр. Тэд үнэхээр тарьсан буудайнаасаа алдагдал хүлээх гээд байгаа учраас бачимдав уу, нам нь сөрөг хүчин болж доройтсон учраас ургацаар далимдуулж “бойкот” хийхээр шийдэв үү гэдгийн нарийн учрыг олох гэж мунгинаж байна. Цаг хугацааны явцад учир нь тайлагдах биз ээ.

Тариаланчдаас барьсан жагсаалд харин шинэхэн сайд ямар хариу барих юм болдоо.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж