ДАШТ-ий 86 кг жинд өрсөлдөж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ О.Үйтүмэн эхний барилдаанд гоц мөргөсөн бол хоёрдугаар тойргийн барилдаандаа Грекийн бөх Тимофей Зенидест 4:11 харьцаагаар ялагдан, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо.
Харин ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд өрсөлдөж буй Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ж.Чулуунбат эхний барилдаанаа Венесуэлийн бөх Льюс Вивенестэй хийж, 10:0 харьцаагаар өрсөлдөгчөө илүүрхэн ялаад байна.