Сар бүр 10 мянган төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Сар бүр 10 мянган төгрөг олгоно

Монгол Улсын   Их Хурлаар төсвийн тодотгол хэлэлцэж, үүний дотор хүүхдийн мөнгө олгох талаар ярьж байгаа. Улс орны аюулгүй байдал гэдэг бол иргэн боловсролтой байх, хүний хөгжил боловсролд анхаарах хэрэгтэй гэж Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд дурдлаа. Энэ жил хүний хөгжил сангаас иргэн бүрт 120 мянган төгрөг олгож байгаа. Харин энэ мөнгийг бэлнээр нь өгсөн нь инфляци өсөх, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх зэрэг зарим нэг сөрөг нөлөөлөл үзүүлсэн талаар хэллээ. Иргэдэд эхний ээлжинд 70 мянган төгрөг олгосон байгаа. Харин дараачийн ээлжинд наймдугаар сарын 1-ээс эхэлж сар бүр Монгол Улсын иргэн бүрт 10 мянган төгрөг олгож байхаар төсвийн тодотголоор шийдэх ёстой гэж үзэж байгаа аж. Энэ мөнгийг улсын жилийн төсөвт суулгаж Хүний хөгжил сангаар дамжуулан олгож байхаар мөрдлөг болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Сүүлийн үед хүүхдийн мөнгөний талаар яригдаж байгаа. Тэгвэл энэ 10 мянган төгрөг нь хүүхдийн мөнгөтэй хамтатгаж ойлгож болно гэж Ерөнхий сайд хэллээ. Ер нь бол Үндэсний аюулгүй байдалыг  гэр бүлийг дэмжих, хүнээ дэмжих, Монголын үндсэн аж ахуй нэгжүүдийг дэмжих үйл хжиллагааг баталгаатай болгох гэж үзэж байгаа гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж