Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотод дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри тэмцээн тэмцээн өндөрлөлөө. “Том цом”-ын цувралд манай улсаас үндэсний шигшээ баг, “Мончесс” клуб, “Сүлд” спорт хорооны тамирчин их мастер Т.Батчимэг оролцож, зургадугаар байрт шалгарчээ.
Тэрээр 11 өрөг тоглохдоо гурав хожин, долоо тэнцэж, нэг хожигдлоо. 10 дахь өрөгт их мастер, дэлхийн аварга Хоу Ифаньтай тэнцсэн. Харин сүүлчийн өрөгтөө өөрийн гол өрсөлдөгч Энэтхэгийн их мастер Харика
Дронаваллд хожигджээ. Ингэснээр анхны хожигдлоо амссан бөгөөд энэ ялагдал нь түүнийг зургадугаар байр хүртэл ухраав. Уг нь тэрээр сүүлчийн өрсөлдөгчтэйгээ тэнцсэн бол гуравдугаар байраа хадгалж үлдэх байлаа.
Хэдийгээр зургадугаар байрт шалгарсан ч Т.Батчимэгийн хувьд эрэгтэй их мастер цолны болзол биелүүлжээ. Түүний хувьд одоо чансаагаа 2400-д хүргэх үлдэж байна. Шаржах хотод болсон цувралд Хятадын их мастер Жү Вэнжүн 8.5 оноогоор тэргүүлсэн бол дэлхийн аварга Хоу Ифань удааллаа. Харин манай тамирчныг хожсон их мастер Харика Дронавалли гуравдугаар байрт шалгарчээ.
Б.ЗУЛ