“Инчён 2014” Азийн наадамд оролцох баг тамирчдад хувцас, хэрэглэл гардуулах ёслол өнөөдөр /09.08/ 11.00 цагт МҮОХ-нд боллоо. Манай улс тус наадамд 10 дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд нийт 23 төрлөөр 250 тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм.
Тамирчдад хувцас гардуулах ёслолын үеэр 2014 оны жүдо бөхийн ДАШТ-ний 60 кг жинд түрүүлсэн ОУХМ Г.Болдбаатарыг МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагналаа. Мөн “Наньжин” залуучуудын олимпод чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, Спортын мастер Б.Дөлгөөнийг “Олимпийн алдар” одонгоор, түүний багш Д.Мөнхбаярыг залуучуудын хоёр наадам дараалан медальтан төрүүлснийг нь үнэлж МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор тус тус шагналаа.
“Инчён-2014” Азийн наадамд оролцох Монголын нийт баг тамирчиддаа амжилт хүсье!