Чуулган түр завсарлав | News.MN

Чуулган түр завсарлав

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Чуулган түр завсарлав

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан 13.20 цагийн орчимд завсарлалаа. Чуулганыг завсарлуулахын өмнө Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөгжлийн ассиоциаци хооронд байгуулсан “Эрчим хүчний төслийн нэмэлт, санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Эрчим хүчний нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт тусгаснаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани нь Монгол Улсын Засгийн газраар дамжуулж, Дэлхийн банкнаас 12 сая ам.долларын зээл авна. Түүнийг тус компани эрчим хүчний шугам, трансформаторуудаа шинэчлэх зэрэг олон ажилд зарцуулна. Ингэснээр сүлжээний алдагдлыг бууруулах боломж бүрдэх гэнэ. Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтын тайлбарласнаар бол энэхүү зээлийг авах зайлшгүй шаардлага бий. Улаанбаатар хотын эрчим хүчний 750 км шугам 1990 оноос өмнө баригдсан бол 140 км шугам нь 1970 оноос баригдсан. Өөрөөр хэлбэл, 40 жилийн насжилттай шугамуудаа шинэчлэх шаардлага тулгарч байгаа. Шинэчлэхгүйгээр эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх бололцоогүйн дээр эвдрэл гэмтэл ихээр гарч, улмаар цахилгааны саатал байсхийгээд гарах шалтгаан болж буй аж.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд гадаадаас их хэмжээний зээлийг эрчим хүчний салбарын шинэчлэлд зарцуулахаар авдаг. Гэвч үр дүн гарч байгаа эсэх нь мэдэгддэггүй. Эцэст нь зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөх шаардлага гардаг тул зээл бүрийг дэмжин, гар өргөх нь зохисгүй гэсэн саналыг ч хэлж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Батболд “Нүүрсний үнийг чөлөөлөх бодлогыг Засгийн газар гаргах хэрэгтэй. Дээр нь иргэдийг эрчим хүч ашигласны төлбөрөө төлдөг болгоход сургах нь чухал. Баруун аймгийн иргэд эрчим хүчний үнээ төлж мэддэггүй, улс түүнийг нь үргэлж төлдөг. Тиймээс эхлээд энэ талын бодлогын ажлыг хийх ёстой” гэдгийг ч сануулаад авлаа.

Эцэст нь гишүүдээс санал хураахад энэхүү хэлэлцээр 88 хувийн дэмжлэг авч “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилж, Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

Г.Дарь
 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

freecall.mn 2010-07-02 202.170.67.217

ta buhend delhiin 200 garui oronruu ooriin hussen hugtsaagaraa hamgiin hyamd tulburuur yaridag Freecall kartiig sanal bolgoj bn iluu delgerengui medeelliig ene utasnaas avnuu 11-350550

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж