Авто үйлдвэрлэгч компанийн хэлснээр 2011 оны Aston Martin DB9 автомашин нь анх 2003 онд анхны загварыг танилцуулснаас хойшхи байж болох бүхий л зүйлсийг сайжруулж, шинэчилсэн гайхалтай бүтээл болсон гэнэ.
Урд талын бамперийг шинэчилсэн, радиоторыг илүү тод болгосон, урд гэрлийн хүрээний загвар болон хойд гэрлийг өөрчилсөн гээд олон шинэчлэл хийсэн Aston Martin DB9 нь 470 морины хүчтэй, V-12 хөдөлгүүртэй юм. Машины дээд хурд нь 300 км/цаг бөгөөд 4,6 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай ажээ.
Aston Martin DB9-ийн Coupe болон Volente загварууд хэдийнэ үйлдвэрлэлд орсон бөгөөд энэ сардаа багтаж, зах зээлд гарах гэнэ. Харин үнийн тухайд DB9 Coupe нь 122,445 фунт стерлингээс эхлэх бол Volante буюу дээвэр нь онгойдог загвар нь 131,445 фунт стерлингийн үнэтэй байх ажээ.
С.Цэлмэг