Julianne Moore лэсби бүсгүйн дүр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Julianne Moore лэсби бүсгүйн дүр бүтээжээ

Жүжигчин Julianne Moore найруулагч Lisa Cholodenko-гийн бүтээл болох “The Kids Are All Right” нэртэй шинэ кинонд лэсби бүсгүйн дүр бүтээжээ. Тэрбээр өмнө нь хэзээ ч ийм дүрд тоглож байгаагүй ба киноны сексийн хэсгийн зураг авалт сайн болсон эсэхэд ихэд санаа зовниж буй гэнэ.
Киноны найруулагчаар ажиллаж буй Lisa Cholodenko “New York Daily News”-д өгсөн ярилцлагандаа “Julianne сексийн өрнөл бүхий зураг авалтад хамаг анхаарлаа хандуулж, бэлтгэл сургуулилт их хийж байсан. Би гэхдээ түүнийг амжилттай давж чадна гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Тэр маш чадварлаг жүжигчин. Эсрэг, тэсрэг зан чанартай өвөрмөц дүрүүдийг гайхалтай бүтээдэг шүү дээ. Тиймээс энэхүү дүр нь ч гайхалтай болж чадсан. Үзэгчдэд ч таалагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлжээ.
Харин Julianne-тай хамтран тоглосон жүжигчин Annette Bening лэсби бүсгүйн дүрийг гаргах болсондоо тун их баяртай байгаа аж. Тэрбээр “Бидний хоршил танд гайхалтай шинэ мэдрэмжийг төрүүлэх болно. Ижил хүйстэн хүмүүсийн талаарх нийгмийн ойлголт улам дээшилж, тэднийг хүлээн зөвшөөрөх хандлага давамгайлж эхэлж байна. Би дүрийнхээ дотоод сэтгэлийн хөндүүр, эмзэглэлийг товойлгон гаргахыг хичээсэн. Мөн тэдний хайр сэтгэл, сексийн таашаал энгийн хүмүүсийнхтэй адил гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүссэн” хэмээн ярьсан байна.
Энэхүү кино энэ сарын 9-нд Америкт нээлтээ хийнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж