Монголын банк санхүүгийн анхдагч Капитал банк салбар нэгжийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагчиддаа хүрч үйлчлэх тал дээр байнга анхааран ажиллаж байгаа бөгөөд 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод Сонсголон тооцооны касс, 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймагт Булган тооцооны төв болон Ярантын тооцооны кассаа нээн, харилцагч үйлчлүүлэгчиддээ үүд хаалгаа нээлээ.
Ховд аймагт нээгдсэн 79, 80 дахь салбарын нээлтийн үйл ажиллагаанд Булган сумын засаг дарга Д.Баатарсүрэн, НДХэлтсийн дарга Д,Эрдэнэцэцэг, Шүүхийн ерөнхий шүүгч Б,Бадрахгэрэл Ховд аймгийн Гаалийн газрын дарга А,Мөнхбат, Ярантын боомтын захиргааны орлогч дарга Ч,Ганхуяг, Монголбанкны эдийн засагч С.Амгаланбаяр нар оролцлоо.
Улаанбаатар хот болон орон нутгийн 80 салбар нэгжээрээ дамжуулан банкны vйлчилгээг өндөр түвшинд хvргэхийн тєлєє Капитал банкны хамт олон хичээн ажиллаж, ийнхүү салбар нэгжээ єргєжүүлсээр байна.