Амралтын өдрүүд буюу есдүгээр сарын 6-7-ны өдрүүдийн твиттер фото мэдээллийг хүргэж байна.
Гоё харагдаж байна уу? Нийслэл хотод маань буга тааваараа бэлчдэг байжээ. Хэзээ гэж үү!!! Өнгөрсөн зуунд бишээ саяхан гэсэн.
Цаа буга
Цаа буга буюу цасны буга. Латинаар:Rangifer tarandus (Linnaeus, 1758) нь Салаа туруутаны (Artiodactyla) баг, Бугынханы (Cervidae) овогт харъяалагддаг билээ. Цаа буга 50-р өргөргөөс хойш Скандинавын хойг, Зүүн Европ, Орос, Монгол, Хятадын нутагт анхлан тархжээ. Хойд Америкт Аляска, Канад, Вашингтоноос Мэн хүртэл тархсан. Түүнчлэн Сахалин, Гренландад байсан бөгөөд дээр үед Шотланд, Ирландад ч нутаглаж байжээ. Хожуу Плейстоцений үед цаа буга өмнө зүгт Хойд Америкт Невада, Теннесси, Европт Испани хүртэл тархжээ. XVIII зуунаас хүмүүс цаа бугыг гэршүүлж өдгөө уг бугын сүрэг Скандинавын хойг, Орос, Исланд, Монголд байна. Европт зэрлэгээрээ үлдсэн цаа буга зөвхөн Норвегийн өмнөд хэсэгт л бий. XX зууны эхээр Норвегоос цөөн тооны цаа буга Өмнөд Атлантын Өмнөд Жоржиа аралд нутагшуулсан. Өнөөдөр тэнд мөсөн голоор тусгаарлагдсан хоёр тусдаа хэдэн мянгаар тоологдох сүрэг нутаглаж байна. Тус арлын далбаа, сүлдэнд цаа буга дүрсэлсэн байдаг ажээ. 4000 орчим цаа буга Францын Антарктид хавийн ольтриг Кэргэлэн арлуудад нутагшуулсан. Хойд Америкийн зэрлэг цаа бугыг карибу буга гэдэг. Уг буга Арктик, Субарктикт тархсан бугын зүйл юм.
Манай орны хойд хэсэг Хөвсгөл аймгийн ой, тайга бүхий нутагт гэрийн тэжээвэр цаа бугыг үржүүлдэг бөгөөд 2006 оны жилийн эцсийн байдлаар нийт 859 цаа тоологдсоны дийлэнх нь буюу 726 нь Цагааннуур сумын баруун болон зүүн тайгад амьдардаг. Улаан Уул, Хатгал сумдад тус бүр нэгээс хоёр өрх цөөн тооны цаа малладаг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу 1985 онд загасны арвин нөөцтэй Цагаан нуурыг түшиглэн ангийн аж ахуй байгуулж Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдад харьяалагдаж байсан цаа буга бүхий иргэдийг нэгтгэн нэг сум болгосон түүхтэй. Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явцад цаа бугын тоо нь эрс цөөрч 2003 онд 600 орчимд хүрч цөөрсөн хэдий ч сүүлийн жилүүдэд өсөх хандлага ажиглагдах боллоо. Одоо байгаа цаа бугын сүргийн бүтцийг нь авч үзвэл хээлтүүлэгч (этэр)-20, хээлтэгч ( мянд)- 238, агталсан эр (зарь) -236, бусад нь өсвөр насных бөгөөд хээлтэгчийн хувийн жин 32.8 хувь байна.
Цаа буга нь жилийн турш хөвдөөр хооллодог тул түүнийг малладаг иргэд цаагаа дагаж далайн түвшнөөс 2500-3500 метр өндөрт өргөгдсөн ян сарьдаг уул бүхий алс бөглүү нутагт урцанд сууж, ан гөрөө хийж, байгалийн баялаг ашиглан амьдарсаар өдийг хүрчээ. Энд өвлийн улиралд цельсийн хасах 29-53 хэм хүртэл хүйтэрч, зун нь нэмэх 12-23 хэм дулаардаг эрс тэс уур амьсгалтай. Цаа бугын эвэр марал бугын эврээс богино, хөнгөн байна. Монголын цаатан иргэд цаа бугаас мах, өөх, сүү, арьс шир, цусан эвэр зэрэг бүтээгдэхүүнийг авч амьдрал ахуйдаа хэрэглэхээс гадна цаа бугыг сургаж, номхруулан уул тайгын бэрхшээлтэй нөхцөлд уналага, эдэлгээ, тээвэрт өргөн ашигладаг.
Цаа бугын арьсыг цаатан иргэд өөрсдөө гар аргаар боловсруулж өсвөр насны цаа бугын арьсаар хувцас, годоор нь /шилбэний арьс/ гутал, нас гүйцсэн цаабугын арьсаар дэвсгэр, урцын бүрээс, аргамж, татлага зэрэг зүйлийг хийж амьдрал ахуйдаа хэрэглэдэг. Цаа бугын нутагладаг уул тайгад эрт цас орж хүйтэрч харьцангуй оройтож, дулаардаг тавдугаар сард тал нам дор газраа цас хайлж ногоо цухуйж байхад өндөр уул, уулсын арын цас 6-7-р сард хайлаагүй байдаг. Иймд байгаль цаг агаарын байдал, цаачдын ажил үйлдвэрлэл явуулж байгааг ажиглаж, жилийн улирлын байдлыг тогтоох нь илүү зохимжтой байдаг. Өвөл нь урт 5-6 сар үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл 10-р сарын 20-оос дөрөвдүгээр сарыг дуустал 170-180 хоног үргэлжилнэ. Өвөлдөө 15-60 см цас орж, -30-52 хэм хүйтэрдэг. Хаврын улирал 5- сараас 6-р сарыг дуустал 45-50 хоног үргэлжилнэ. Зуны улирал 7- р сараас 8-р сарыг дуустал 60 хоног үргэлжилэх ба Намрын улирал 9-р сарын 1-ээс 10-р сарын 20 хүртэл 50 хоног үргэлжилнэ.
Цаачид нь уул тайгын бүсийн онцлог байдлыг харгалзан, цаа бугын бэлчээр, маллагааг зохицуулан амьдардаг байна. Өвөл цаа буга нь хөвд хаг, элбэгтэй уулын суга нам доор газар өвөлждөг. Өвөл цаа буга малын адил дулаан хашаа хороо өтөг бууц шаардахгүй. Өвөлжөөндөө буугаад урцаа /гэрээ тойруулж/ цаа бугынхаа хэвтэр гаргаж уядаг. Хэвтэр гаргахдаа хатуурсан зузаан цасыг суллаж тарааж өгнө. Ингээд 4-5 м урттай шургааг модыг газар хаяж, түүнээс нарийн зөөлөн олс, дээсээр оосорлож, 4-5 цаа буга уяна. Энэ модыг цаа буга уядаг зэл мод гэж нэрлэнэ. Цаа буга их цастай жил тарга хүчээ алдахгүйгээр барахгүй улам таргалдаг. Харин бага цастай жил явах гүйх нь ихдэж турж ордог. Үргэлжлэлийг http://mongol.undesten.mn-с уншаарай.
via @BYAMBATSOGT_S: Сэтгэл гэдэг
Толгой шиг өвдөж
Элэг шиг үрэвсэж
Ходоод шиг шархалж
Зүрх шиг зогсдог…
Санаа сайн бол Заяа сайн
Бие биенээ хайрлая…
Ийм хүнд итгэж л байдаг. Бөхийн өргөө битүү бдаг юм бна. Хөдөлмөрлөж байж мөнгө олдог шдэ. арай л юм аа
Эмэгтэйчүүдээс олон юм хүсэхгүй ээ. Харин дэлгүүрт ороод чигээрээ очоод авах юмаа аваад шууд гараад явчдаг л болгомоор байгаа юм.
Би Очирвааний бүсгүй @javzansuren Үнэн
Жудаг гэж их ярьдаг хүн өөрөө жудаггүй байх нь жинхэнэ жудаггүй явдал.
Battsengel Batsukh @BBatsukh 22m
БНМАУ – анхны фото зурагчин Вампилын Бадам
ЦАХИМ БОЛЖМОР