Тавантолгой ямар үнэтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Тавантолгой ямар үнэтэй вэ?

Ийм утгатай мэдээллүүд өчигдрийн өдөр тутмын сонин хэвлэлүүдээр гарчээ. Доорхи хүснэгтийг хавсаргасан материалууд нь ерөнхийдөө дэлхийн уул уурхайн акулууд бөөн бөөн уурхай ажиллуулаад ч өдийхөн хэмжээний ашиг олж байхад Тавантолгойгоос юухан олж долоох вэ дээ гэсэн утгатай. Сайн анзаарч харах ахул энэ хүснэгтийн доор жижигхээн “Эрдэнэс МГЛ” гэсэн бичиг байгаа. Сонин байгаа биз. Тавантолгойн орд газраа аль болох л рекламдаж, үнэд хүргэх ёстой байгууллага нь ингэж сөрөг мэдээлэл цацаж байх гэж…

Гайхалтай санагдах энэ мэдээллийг “Эрдэнэс МГЛ” гаргасан гэдгээ үгүйсгэсэнгүй. Гэхдээ хэвлэлд зориулан бэлтгээгүй, Хөрөнгө оруулалтын хэлтэс энэ мэдээллийг бэлтгэсэн боловч сонинд тавих зориулалтаар ашиглах гээгүй, хэвлэлийнхэн л сэргэлэн юм болохоороо аваад тавьчихаж гэх маягийн тайлбар хийлээ. Гэвч “Эрдэнэс МГЛ” Тавантолгойгоос их хэмжээний мөнгө олохгүй шүү гэсэн PR-аа нэгэнт эхэлчихсэн гэсэн мэдээлэл аль хэдийнэ гараад байна.

Үүний араас Тавантолгойгоос 100 тэрбум олно гээд зарим тэнэг хүмүүс “бүлтрээд” байгаа юм шүү гэсэн зүүлт зүүсэн нь хаанаас энэ чулууг шидэж байгааг илчлэхээр. Ийм чулуу шидэж байгаагийн цаана ямар том заль, бульхай луйвар наймаа байгаа вэ гэдгийг харуулж байна. Эхнийх нь хүн болгонд хувьцаа хүртэнэ гэж сайхан амлачихаад бага мөнгө олж байгаа юм чинь бага л хувьцаа олгоно гэсэн урьдач бэлтгэл. Дараагийнх нь хөрөнгө оруулагчаа аль хэдийнэ “олчихоод” наймаагаа “урьдчилж”, хийчихээд Тавантолгой үүнээс илүү үнэ хүрсэнгүй ээ гэж уйлан донгодох гэж байгаа бус уу…  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж