Гвен Стефань нарын одод үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.07-нд нийтлэгдсэн

Гвен Стефань нарын одод үзжээ

Талбайн теннисний оны дөрөв дэх "Их дуулга" болох Америкийн нээлттэй тэмцээн өндөрлөхөд хоёр хоног үлдлээ. Нийт 38 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн өнгөрөгч наймдугаар сарын 25-нд эхэлсэн Нью-Йорк хотноо эхэлсэн билээ.

Дэлхийн шилдэг теннисчдийн тоглолтыг алдартай жүжигчин, дуучин, улстөрийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж, үздэг. Бямба гаригт Нью-Йорк хотын Arthur Ashe цэнгэлдэх хүрээлэнд болсон эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтыг Америкийн кино жүжигчин, найруулагч Брюс Уиллис, дуучин, жүжигчин Гвен Стефань, мэргэжлийн сагсанбөмбөгчин асан, бизнесмен Майкл Жордан нарын алдартнууд хүрэлцэн ирж, үзэж сонирхжээ.

Дуучин, жүжигчин Гвен Стефань.

Мэргэжлийн сагсанбөмбөгчин асан, бизнесмен Майкл Жордан.

Азийн тэргүүн теннисчин Кей Нишикори.

Энэ өдөр дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жоковичийг Японы Кей Нишикори, Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерерийг Хорватын Марин Чилич нар хожиж, шуугиан тарьлаа. Шигшээд шалгарсан теннисчдийн хувьд "Их дуулга" тэмцээний хамгийн оргил амжилтаа үзүүлээд байна. 

Ч.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж