Узбек улсын нийслэл Ташкент хотод Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн ээлжит их хурал болж байна. Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд ганцаараа нэр дэвшсэн, Сербийн иргэн Ненад Лалович тус холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, 2020 он хүртэл энэ албыг хашихаар болов.
Н.Лалович нь 2013 оны хоёрдугаар сард Тайланд улсын Паттая хотод ФИЛА-гийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч болж, мөн оны дөрөвдүгээр сард Москва хотноо албан ёсны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм. Тэрээр 2006 оноос ФИЛА-гийн Товчооны гишүүнээр, ФИЛА-гийн ерөнхийлөгч асан Милан Эрцеганий туслахаар 1972-2002 онд ажиллаж байжээ.
Д.ӨЛГИЙСАЙХАН /МЧБХ/