-Т.Батчимэг арав дахь өрөгт дэлхийн аварга БНХАУ-ын Хоу Ифанитай тоглож, тэнцээ хийснээр гуравдугаар байраа хадгалж үлдлээ.
Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотод болж буй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-при тэмцээн өндөрлөхөд нэг өрөг үлдлээ. Тус тэмцээнд оролцож буй их мастер Т.Батчимэг өчигдөр (09.05) арав дахь өрөгтөө дэлхийн аварга, БНХАУ-ын Хоу Ифанитай тоглож, тэнцлээ. Тэрээр өнөөдөр сүүлийн өрөгтөө Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглох юм.
Т.Батчимэг арван өргийн дараах байдлаар гурван хожил, долоон тэнцээ хийснээр 6,5 оноотой гуравдугаар байрт бичигдсэн хэвээр байна. Тэмцээнийг БНХАУ-ын Жу Вэнжун 8,0 оноогоор тэргүүлж байгаа бол дэлхийн аварга Хоу Ифань 7,5, Т.Батчимэг 6,5 оноотой удаалж байна.
Т.Батчимэгийн өргийн дүнг танилцуулья.
1-р өрөг ЭИМ Т.Батчимэг (2346) 1 – 0 ИМ Энэтхэгийн Хомпи Конеру (2598)
2-өрөг ИМ ОХУ-ын Татьяна Косинцева (2494) 0.5-0.5 ЭИМ Т.Батчимэг (2346)
3-өрөг ЭИМ Т.Батчимэг (2346) 0,5-0,5 Украины Анна Ушенина (2487)
4-р өрөг ЭИМ Катарын Жү Чен (2461) 0-1 ЭИМ Т.Батчимэг (2346)
5-р өрөг ЭИМ Т.Батчимэг (2346) 0,5-0,5 ЭИМ БНХАУ-ын Жу Вэн Жун (2559)
6-р өрөг Армений Елена Даниелиан (2490) 0.5-0.5 ЭИМ Т.Батчимэг (2346)
7-р өрөг ЭИМ Т.Батчимэг (2346) 0,5-0,5 ИМ БНХАУ-ын Зао Шүе (2508)
8-р өрөг ЭИМ Т.Батчимэг (2346) 1-0 ИМ Румыны Алиан Л'Ами (2446)
9-р өрөг ЭИМ Узбекистаны Нафиса Муминова (2315) 0.5-0.5 ЭИМ Т.Батчимэг (2346)
10-р өрөг ЭИМ Т.Батчимэг (2346) 0,5- 0,5 ИМ БНХАУ-ын Хоу Ифань
11-р өрөг ИМ Энэтхэгийн Харика Дронавалли (2521) – – – ЭИМ Т.Батчимэг (2346)
Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэмцээний албан ёсны сайт: http://sharjah2014.fide.com/en/main-page
Ч.БОЛ