“Улаанбаатар” кино наадам болно

Хуучирсан мэдээ: 2014.09.06-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” кино наадам болно

“Улаанбаатар” Олон улсын хоёрдугаар кино наадам ирэх сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. ССАЖЯ, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох аж.  Наадмын нээлт  10 дугаар сарын 8-ны 19.30 цагаас “Тэнгис” кинотеатрт болно.

М.ЯЛАЛТ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж