Фото: inyarwanda.com
Зүүн Энэтхэгийн нэгэн тосгоны 18 настай Мангли Мунда (Mangli Munda) гэдэг эмэгтэй тэнүүлч нохойтой гэрлэсэн тухай The Daily Mirror сонинд бичжээ.
Шеру (Sheru) нэртэй нохойг машинаар авчрахад тосгоныхон баяр хүргэн угтсан гэнэ. Энэ ёслолыг тосгоны зөвлөл хийлгэсэн байв. Ийм хар домын ёслол хийхгүй бол тэр бүсгүй, түүний гэр орныхон, тосгоныхонд гай тохиолдох байсан гэнэ. Хэрэв тэр эмэгтэй энэ гэрлэлтээс татгалзсан бол ирээдүйн нөхөртэйгээ амьдрахад нь аү жаргал ирэхгүй байсан гэж тосгоны ахмад айлгасан ажээ.
Одоо Мунда хэдэн сарын дараа эр хүнтэй гэрлэж болох болсон гэнэ. Энэ районд чөтгөр шулмаас салгах гэж бүсгүйчүүдийг нохойтой гэрлүүлэх уламжлал их дэлгэрсэн ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР