Жил бүр Монголын гоо бүсгүйчүүдийг цуглуулдаг "Miss Mongolia" тэмцээний бүртгэл эхэллээ. Бүртгэл есдүгээр сарын 12-ны өдөр хүртэл явагдах бөгөөд дараах шалгууруудыг тавьж байна. Үүнд,
– Өөртөө итгэлтэй
– Гэрлээгүй
– Хүүхэд гаргаж байгаагүй
– 18-25 насны
– 165 см-ээс дээш өндөр
– Биеийн тэгш хөгжилтэй
– Бүртгэлийн хураамж төлсөн байх
– Гадаад хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй байх
– Урлагын 3 авьяас бэлдсэн байх
– Гэр бүл, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх
– Цаг баримталдаг
-Биеэ авч явах чадвартай байх зэрэг багтжээ.
Дээрх 12 шаардлагыг хангасан охид "Мисс Монголиа холбоо"ны байранд ирж бүртгүүлж болох аж.
М.ЯЛАЛТ