Украин: есдүгээр сарын 5

Хуучирсан мэдээ: 2014.09.06-нд нийтлэгдсэн

Украин: есдүгээр сарын 5

REUTERS/ VasilyFedosenko

 

Порошенко бямба гаригаас олзлогсдыг солилцоно гэж зарлав

"Олзлогсодыг  ойрын үед суллана гэж бид хүлээж байна.  Маргаашнаас ч   олзны хүмүүсээ солилцохоо эхэлж магадгүй” хэмээн Уэльсийн саммитийн талбайгаас Порошенко хэлснийг ВВС шууд дамжуулан харуулжээ.

 

Сэтгүүлчдэд халдахыг зогсоох ёстой

OSCE-гийн  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хариуцсан  төлөөлөгч ДуньяМиятовичбаасан гаригт мэдэгдэхдээ, Зүүн Украинд сэтгүүлчдийг хулгайлж, тэдний амь насанд халдсан явдлуудыг бүрэн зогсоох ёстой гэжээ.

 

"Украинд сэтгүүлчдэд санаатайгаар халдаж байгааг нэн  даруй зогсоох ёстой” хэмээн OSCE-гийн   төв байранд тараасан мэдэгдэлдээ Миятович хэлжээ. 

 

Дуня Миятович. OSCE/Alexander Kim

 

Хүчнийхэн гал зогсоох дэглэмийг сахина

Энэ талаар Украины Аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөл мэдэгдсэн байв. Гэхдээ хэрэв сайн дурынхан гал зогсоох дэглэмийг зөрчвөл хүчнийхэн хариулт өгнө гэв.

 

Буудалцаан  гарч байна

Гал зогсоох хугацаанаас өмнө Мариуполь хот, Донецкийн төвд буудалцаантай байлаа. Мөн Кировский тосгоны орчим байлдаан явагдаж байна гэж сайн дурынхны штабаас мэдээлжээ.

 

"Хэрэв удирдлага гал зогсоох шийдвэр гаргасан бол түүнийг сахих нь зүйн хэрэг. Харин Украины цэргийн талаас буудсан бол гал зогсоох  тохиролцоо хүчингүй болно” гэж сайн дурын армийн төлөөлөгч хэлжээ.

 

Киев, ДАУ. ЛАУ баасан гаригийн 18.00 цагаас гал зогсоохоор  протоколд гарын үсэг зурлаа

Минскт хийгдсэн контактынн хэсгийн хэлэлцээр дээр Киев, Донецк, Луганск гал зогсоох  протоколд гарын үсгээ зурцгаав.

 

Украины дүрвэгсдийг Оросын коллеж, техникумд элсүүлэх  хугацааг аравдугаар сар  хүртэл сунгав

"Украинаас  орогнол хүсэн ирцгээсэн иргэдийг мэргэжлийн боловсролын дунд сургуулиудад элсүүлэх ажлыг ирэх аравдугаар сар хүртэл сунгах шийдвэрийг Оросын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргааад бүс нутгийн салбаруудад үүрэг өгсөн байна.

 

Украины байдлын НҮБ-ын илтгэлийг ОSСЕ даваа гаригт сонсоно

ОSСЕ-гийн Байнгын  зөвлөлийн тусгай хуралдаан дээр Украины байдлаар НҮБ-ын  Улс төрийн асуудал эрхэлсэн Жеффри Фелтманба Хүний эрхийн асуудал хариуцсан ИванШимонович  ирэх  илтгэл тавина.

 

Амь үрэгдсэн сэтгүүлчдийг нөхөн шагнана

Украинд амь үрэгдсэн Оросын дөрвөн сэтгүүлчдэд Анна Политковскаягийн нэрэмжит "Камертон" гэх үндэсний тусгай шагналыг нөхөн олгох ёслол ням гаригт  явагдана. Сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн олон улсын өдрөөр уг шагналыг олгож байгаа ажээ.

 

НАТО Киевт мөнгөөр биш үгээр тусалж байна

Украинд НАТО-гоос өгч байгаа 15 сая евро нь “зоос” гэж "Независимоевоенноеобозрение" гэх долоо хоногийн сэтгүүлийн тоймч Виктор Мясников бичжээ. Нэг танк 1,5 сая евроны үнэтэй, дээр нь армийг хооллож, хувцлах ёстой. Тусламж төдий мөнгө өгч байна хэмээн тэр тэмдэглэжээ.

 

Киев сэргүүцлийн цуглаантай байна

Киевын гудамжинд сүүлийн хоногуудад явагдаж байгааэсэргүүцлийн ажиллагаа нь хэн нэгэн радикал, нацист  төрийн эргэлт хийх гэж байна гэсэн санааг төрүүлэх боллоо гэж зарим шинжээчид үзэж байна.

 

NYT: дүрвэгсэд буцах хүсэлгүй учир Оросын гүн рүү явцгааж байна

Украины дүрвэгсэд Орос хэрхэн төвхнөхийг ихээхэн сонирхож, түр зуурын хүндрэлийг үл  огоорон Оросын гүнд очин суурьшиж байна  гэж Нью-Йорк таймс сонин бичжээ.

 

AP Photo/ Sergei Grits

 

© REUTERS/ Maxim Shemetov

 

Луганск хотыг сэргээн завсварлах ажилд оров

Луганск хотын эрх баригчид байлдаан зогссоныг ашиглан дэд бүтцээ сэргээх ажилд оржээ. Хотын хангамж хүнд байгааг  тэд мэдээлж байна.

 

© РИА Новости. ИгорьЕрмаченков

 

"Донбасс", "Азов" сумангийн дайчдыг армид авч эхэлжээ

"Донбасс", "Днепр-1",  "Азов" гэх сайн дурынхны сумангийн дайчдыг армийн эгнээнд нэгтгэж эхэлсэн тухай тус орны Батлан хамгаалахын сайдын зөвлөх Александр Данилюк Facebook дэх өөрийн хуудсанд бичиж эхэлсэн байна.

 

© РИА Новости. Александр Максименко

 

Украин ОХУ-д 94 барааны ангилалыг нийлүүлэхгүй

Украин Орост худалдааны хориг тавихаар шийдэн 94 ангиллын барааны жагсаалтыг гаргасан байна. Нийтдээ гурван тэрбум орчим долларын барааны хориг тавигдаж байгаа ажээ.

 

100 гаруй офицер амь үрэгдэв

Украины  зүүн хэсэгт  тоеррорын эсрэг гэх хүчний ажиллагаа явуулсан хугацаанд 114 офицер амь үрэгдсэн байна. Тэдний дунд 15 хурандаа, 16 хошууч, 36 ахмад амиа  алджээ. Мөн 237 офицер шархадсан гэж Батлан хамгаалахын сайдын зөвлөх АлександрДанилюк мэдэгджээ.

 

© REUTERS/ GlebGaranich

 

Украины  гадаад өр 70 тэрбум доллараас давлаа

Украины өрийн хэмжээ нь ДНБ-ний тал хувиас даваад байгаа тухай ТСН телевиз мэдээлэв.

 

Хүчнийхэн тавь гаруй хүнээр хохиров

Украины хүчнийхэн шөнийн байлдааны  явцад 50 гаруй хүнээ алджээ.  Мөн дөрвөн хуягт, хоёр танкаа сөнөөлгөсөн байв. Луганскийн нисэх буудлыг сайд дурынхан хяналтдаа авчээ. Хүчнийхэн Луганскаас ухарч байна.

 

© РИА Новости

 

Стениныг дурсав

Нью-Йорк хотноо Украины хэрэг явдлаар гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнгийн үзэгчид Украинд амь үрэгдсэн Андрей Стенины дурсгалыг хүндэтгэжээ. 

 

Фото: AFP/VasiliyMaximov

 

Андрей Стенинтэй салах ёслол Москвад боллоо

Украинд амь үрэгдсэн "Россия сегодня" олон улсын мэдээнллийн агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Андрей Стенинтэй салах ёслол Москвад болж өнгөрлөө.

 

РИА Новости. Александр Вильф

 

Оросын ерөнхийлөгчийн зарилгаар Андрей Стениныг Эр зоригийн одонгоор нөхөн шагнасан байв. “Зүүн өмнөд Украины эмгэнэлийг дэлхий данин мэдэхэд Андрей Стенин бүхнээ хийж, хүний үүргээ дээд зэргээр биелүүлсэн  гэж ерөнхийлөгчийн цахилгаанд өгүүлсэн байв.  Есдүгээр сарын 5-нд түүнийг Троекуровын оршуулгын газар  цэргийн ёслолтойгоор нутаглуулжээ.

 

© РИА Новости. АлександрВильф

 

© РИА Новости. ВиталийБелоусов | Купитьиллюстрацию

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж