Хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.06-нд нийтлэгдсэн

Хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Есдүгээр сарын 7-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 9-нд зүүн зүгийн нутгаар, 10-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 7, 9-нд Алтайн уулсаар, 8-нд зарим газраар секундэд 12-14 метр, 10-нд баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө дулаарна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж