Украины асуудлаар контактын хэсгийн явуулж буй уулзалт дээр талууд орон нутгийн цагаар 5-ний өдрийн 18.00-д гал зогсоох протоколд гарын үсгээ зурлаа. Энэ тухай Украины байдлын асуудал хариуцсан OSCE-гийн бүрэн эрхт даргын албан ёсны төлөөлөгч ХайдиТальявини богино хугацааны завсарлагын үеэр мэдээлсэн байна.
ХМХ: ДАУ, ЛАУ өөрсдийн нутаг дэвсгэрээс цэргээ татахыг Киевээс шаардаж байна
"Дөнгөж сая 12 заалт бүхий протоколд гарын үсэг зурлаа. Хамгийн гол нь орон нутгийн цагаар 18.00-д нэн даруй гал зогсоохоор болсон тохиролцлоо” гэж тэрээр хэлэв.
"Протоколын ихэнх заалт нь бидний шаардлагад нийцэж байна. Гэхдээ гал зогсооно гэдэг нь Украинаас тусгаарлах чиг хандлагаа өөрчилсөн гэх үг биш. Энэ арга хэмжээ нь аргагүйн эрхэнд хийгдэж байгаа” хэмээн өөрийгөө зарлан тунхагласан Луганск ард улсын тэргүүн Игорь Плотницкий мэдэгджээ. Донецк ард улсын ерөнхий сайд АлександрЗахарченко онцлохдоо “гал зогсоох нь хүмүүсийн амьдралыг хадгалахад хэрэгтэй” гэж хэлэв.
Ажлын хэсгийн группт Украины ерөнхийлөгч асан ЛеонидКучма, өөрийгөө зарлан тунхагласан Луганск ард улсын тэргүүн Игорь Плотницкий, Донецк ард улсын ерөнхий сайд АлександрЗахарченко, Киевт суугаа ОХУ-ын Элчин сайд МихаилЗурабов, Украины байдлын асуудал хариуцсан OSCE-гийн бүрэн эрхт даргын албан ёсны төлөөлөгч ХайдиТальявини нар оржээ.
Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Петр Порошенко есдүгээр сарын 5-ны 18.00 цагаас гал зогсоох тушаалыг Украины армийн жанжин штабын даргад өгсөн гээв. Өмнөх өдөр нь Украины лидер Минскийн уулзалтаас энхийн төлөвлөгөөний протоколд гарын үсэг зурагдсан тохиолдолд гал зогсоох тушаал өгнө гэж амласан юм. пророшенкотай зэрэгцээд ДАУ, ЛАУ-ын удирдлага гал зогсооход бэлэн гэсэн байв.
Пүрэв гаригт ОХУ-ын Гадаад хэргийн сайд контактын групп Минскт уулзахдаа Оросын холбооны ерөнхийлөгч Владимир Путины долоон заалт бүхий төлөвлөгөөг ашиглана гэж найдаж буйгаа хэлсэн байв.
Украины ерөнхийлөгчтэй Оросын ерөнхийлөгч утсаар ярьсны үндсэн дээр Путин санаачлагаа гаргасан гэдгийг Лавров сануулсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР