Н.Наранбаатар “Сүүлчийн шөнө”-ийг дэлгэцнээ амьдруулна

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

Н.Наранбаатар “Сүүлчийн шөнө”-ийг дэлгэцнээ амьдруулна

Монгол улсын Төрийн Соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын дэлгэцийн шинэ бүтээл “Сүүлчийн шөнө” мелодрам уран сайхны киноны зураг авалт амжилттай үргэлжилж байна.

Тэрбээр МУСГЗ Ш.Гүрбазарын зохиолоор бүтэж буй тус киноны үйл явдал хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд ямархан удаан оршиж байдгийг өгүүлэх нь ээ.

Бид бие биенээ уучилж, хүндлэж, гэгээн үнэнийг нь олж харсан хайр үхлээс ч аварч чаддагийг харуулах “Сүүлчийн шөнө” мелодрам уран сайхны киноны гол дүрд төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Соёлын тэргүүний ажилтан О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, н.Баярмаа, залуу жүжигчин Т.Билэгжаргал, Н.Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тоглож байгаа юм.

Ийнхүү монголын кино урлагтаа тэргүүлэгч "Парамайнд Арт" болон "Тэнгри Консепт", "UB Film Media group" нарын хамтын бүтээл болох энэхүү кино нь техник технологийн хувьд дэлхийн стандартаар хийгдэж байгаа бөгөөд продюсингийн ажлыг ч шинэлэг байдлаар хийхээр төлөвлөөд байгаа аж.

Дашрамд дуулгахад “Сүүлчийн шөнө” мелодрам уран сайхны кино нь мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шилдэг баг, хамт олны бүтээсэн уран бүтээл болж байгаагаараа онцлог бөгөөд ирэх аравдугаар сард нээлтээ хийн олон улсын кино наадмуудад оролцохоор төлөвлөгдөн бүтээгдэж байгаа гэсэн шүү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж