УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх ёстой ч УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Уг хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийг хэлэлцэж, тайланг нь сонсох ёстой хэмээн үзсэн байна. Мөн уг хөтөлбөртэй холбоотойгоор зарим сайд нарт хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг бүлгийн гишүүд хөнджээ.
Гэхдээ эхлээд Засгийн газрын тайланг сонсох ёстой хэмээн олонхи гишүүн үзсэн аж. Харин бүлгээр хэлэлцсэн асуудал мөн ямар шийдвэр гаргасан талаараа тус бүлэг ирэх долоо хоногийн даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Бүлгийн ээлжит бус хуралдаан өндөрлөөд байна.
Г.ДАРЬ