Хосгүй нээлтийн лаборатори

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Хосгүй нээлтийн лаборатори

Их Британийн Оксфордшир гүнлэгт алдарт Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээтэй эрдэм шинжэлгээний өвөрмөц барилга бүхий хүрээлэн байдаг байна. Энэхүү хүрээлэнд эсийн хэмжээнд судалгаа явуулж чадах асар том хэмжээ бүхий микроскоп байдаг ажээ.Тал бүрийн салбарын эрдэмтэд энд ирж өөр хаана ч хийгддэггүй судалгаа шинжэлгээний ажлуудыг хийдэг ажээ. Цацраг идэвхит туяанаас хамгаалах хоёр метр зузаан бетон хана хаалт болон тусгай хамгаалалт бүхий байгууламжийн дотор талд байрлуулсан замаар электроныг гэрлийн хурд автал нь хөдөлгөөнийг нь хурдлуулж дараа нь тусгай тойрог замд оруулдаг байна. Хурд авсан электрон энгийн эмнэлэгт хэрэглэдэг рентген туяанаас 100 тэрбум дахин их гэрэл рентгенийг ялгаруулдаг ба түүнийг судлах гэж байгаа зүйлсийнхээ дундуур нэвтрүүлж гэрлийн ойлтоор тухайн эд зүйлийн нарийвчлал асар өндөр, гурван хэмжээст зураглалыг бий болгож авдаг ажээ. Бичлэг дээр зэвний болон өвчний вирусыг хэрхэн буулгасныг харуулж байна. Энэ мэдээлэлдээ тулгуурлан энгийн зэврэлтийг зогсоох боломж олж авахаас эхлүүлээд ДОХ-ын өвчлөлийг зогсоох вакциныг гаргаж авах гээд олон төрлийн шинжэлгээ судалгааны ажлыг хийглэж байдаг ажээ. Энэ хүрээлэнг ажиллуулахад Их Британийн Засгийн газар 250 сая паундыг зарж байгаа ч шинжэлгээ судалгаа хийхээр ирсэн эрдэмтдээс төлбөр шаарддаггүй гэж хүрээлэнгийнхэн хэлж байна. Харин Их Британийн шинэхэн байгуулагдсан Засгийн газар тэдний төсвийг яах бол гэсэн хүлээлт байгаа бололтой.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж