Баянхошууны замыг дахин хаана

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

Баянхошууны замыг дахин хаана

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаа юм. Дээрх ажилтай холбоотойгоор Баянхошууны Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх 1 км авто замын хөдөлгөөнийг энэ сарын 8-н буюу ирэх долоо хоногийн даваа гаригийн 06.00 цагаас 15-нгы хүртэл долоо хоног хаахаар болжээ.

Дээрх хугацаанд авто машинуудыг хаагуур зорчуулах талаарх зохицуулалтыг Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран хийх юм байна.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж