Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд “Барилга орон сууц-2014" үзэсгэлэн яармагийг “Мишээл экспо” төвд нээлээ. Үзэсгэлэн яармагт Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц барьж байгаа компаниуд, гадаад, дотоодын барилгын материалын үйлдвэрлэгчид, машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, ландшафт, интерьер дизайны зэрэг 120 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
Орон сууц барьсан аж ахуйн нэгжүүдийн хувьд байрны үнийг 1м квадратыг нь
1.250.000-5.000.000 төгрөгийн хооронд үнэлж байгаа юм. Үнэ ийн зөрүүтэй байгаа нь байршил болоод чанараасаа хамаарч байна.
Үзэсгэлэн яармаг энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.
Г.БОЛОР