“Өдөр өдрийн нар” телевизийн олон ангит киногоор олонд танигдсан жүжигчин О.Долгор уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.
Тэрээр одоо “Ар хударга” нэртэй киноны зураг авалтын их ажилд дарагдсан байна. “Өөрийгөө эвдсэн дүрд тоглоно” хэмээн ярилцлага өгч байсан тэрээр дээрх кинонд этгээд дүр бүтээж байж мэдэх гэнэ.
Ямархуу төрх, ааш араншинг илэрхийлсэн дүр бүтээснийг тун удахгүй үзэгчид шинэхэн бүтээлээс нь үзэх нь байна шүү.
В.ТУЯА