Монголын урлагийн ажилтны холбооны 35 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр болно. Ойн арга хэмжээний нээлт 11:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд эхэлж ,Сүхбаатарын хөшөө болон Чингисийн хөшөөнд цэцэг өргөх юм. Мөн 15:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт хүндэтгэлийн баярын хурал болох аж. Энэ үеэр “МУАХ – 35 жил буюу урлаг сурталчлах товчооны дуранд” сэдэвт фото зургийн үзэсгэлэн зохион байгуулна.
Д.Долгор
Д.Долгор