УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Уг хуралдаан Төрийн ордны “Б” танхимд болж байгаа бөгөөд бүлгийн ихэнхи гишүүн оролцож буй аж. Ээлжит бус хуралдаанаар цаг үеийн асуудал болон эдийн засгийн асуудлыг хэлэлцэж буй юм байна. Тодруулбал: "Эзэн 100" хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж хариуцлага тооцох асуудлыг хөндөх аж. Мөн ээлжит бус чуулган зарлах асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долдугаар сарын 1-нд завсарласан юм. Ингэснээр УИХ-ын гишүүдийн хувьд үндсэндээ амралтаа авсан гэж хэлж болно. Харин УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх ёстой.
Г.ДАРЬ