Уран зургийн галерейд долдугаар сарын 6-нд “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэнг “Тархан суурьшсан монголчууд” ТББ, “Tasam” цуврал зохион байгуулж, ивээн тэтгэгчээр “Хас” банк хамтран ажиллажээ. Тархан суурьшсан монголчууд ТББ нь Монголын байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчууд руу очиж, тэдний үүсэл гарлын түүх, өнөөгийн аж амьдрал, нийгмийн байдал, боловсрол, хэл соёл, зан заншлаа хэрхэн хадгалан үлдэж байгаа талаар судлаж, баримтат мэдээллийг бэлтгэдэг ажээ. Тэд хийсэн ажлуудаасаа дээжлэн 2009 оны хавар “Цагаан монгол”, “Дээд Монгол” болон Афганистаны Хазара угсаатны тухай цуврал нэвтрүүлэг бэлтгэн МҮОНТВ, “Боловсрол суваг ТВ”, “ТВ5” телевизээр гаргаж байсан нь ихээхэн шинэ сонирхолтой сэдэв болж байлаа.
Харин энэ удаа тус байгууллагын залуус “Tasam” хэмээх 12 дугаар бүхий баримтат цуврал нэвтрүүлэг бэлтгэн МҮОНТВ-ээр гаргаж эхлээд байна. Тэд “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэнгээр Иран дахь Монголын “Илд хант” улсын үеийн гайхамшигт дурсгалууд, Цастын монголчууд гээд зуу зуун жилийн турш монгол соёлын галыг залгамжилж яваа дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын тухай омогшил дүүрэн олон сонирхолтой баримтуудыг мэргэжлийн төвшинд дэлгэн харуулах ажээ. Тус үзэсгэлэн уран зургийн галерейд долдугаар сарын 6-наас 10-ны хооронд дэлгэгдэх юм байна.

Г.Даша