“Үнэргүй Улаанбаатар” төсөл амжилттай хэрэгжиж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

“Үнэргүй Улаанбаатар” төсөл амжилттай хэрэгжиж байгаа гэв

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд өнөөдөр “Бид ийм ардчиллыг хүсээгүй” нэртэй хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Монголын ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын Анхдагчдын холбоо, "Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөний төлөөллүүд оролцов.

Дээрх холбоо, хөдөлгөөнүүд хамтран “Утаагүй Улаанбаатар”, “Үнэргүй Улаанбаатар”, “IT Улаанбаатар” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. Үүнээс “Үнэргүй Улаанбаатар” төсөл хэрэгжээд үр нь сайн байгаа, удахгүй “Утаагүй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлнэ гэлээ.

Эдгээр төсөлдөө тэд ард иргэдийн оролцоог чухалчилж байгаа юм байна. Тиймээс нийслэлээ агаар, хөрсний бохирдолгүй болгоход иргэдийн оролцоо хамгаас чухал болохыг онцоллоо.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж