Оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

Оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг эхлүүллээ

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг эхлүүлж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсоор багагүй хугацааг үдэж байгаа юм. Энэ жилийн сарын аяныг “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэхээр болсон байна. Аяны хүрээнд оюутнуудад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийнэ. Мөн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг оюутны дунд зохион байгуулж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, сайн дурын сургагч багш бэлтгэхээр болжээ.

Онцлоход, өнгөрсөн жилийн сарын аяны хүрээнд 12 мянга гаруй оюутан залуус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн 860 гаруй оюутан салхин цэцэг, гахайн хавдар, вируст гепатит, сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрч, эмчилгээ хийлгэснээр эрүүл болжээ.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж