Дэлхийд үнэлэгдэх инженерүүдийг эх орондоо бэлтгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

Дэлхийд үнэлэгдэх инженерүүдийг эх орондоо бэлтгэж эхэллээ

Герман боловсролыг мон­гол ухаанаар “сүлж” өн­дөр чадвартай, мэр­гэш­сэн дэлхийн хэмжээний бо­лов­сон хүчнийг Монгол Ул­сын хөгжлийн тэргүүлэгч сал­бар болох уул уурхай, ашигт малт­ма­лын салбарт бэлтгэн гар­гах зорилго бүхий Герман-Мон­го­лын хамтарсан Ашигт малт­мал тех­нологийн их сургууль өчиг­дөр нээлтээ хийсэн юм.

2011 оны арав­дугаар сард Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д албан ёсны айлчлал хийх­дээ тус улсын Канцлер Ан­гела Меркелтэй боловсролын сал­барт хэрэгжих, хоёр улсын хам­тын ажиллагаанд тод мөр үл­дээх ажлыг ярьсан нь ийнхүү хөр­сөн дээр буусан хэрэг юм.

Тус сургуулийг байгуулах яриа хэл­цэл хоёр жил гаруй үргэлжилж өн­гөрсөн оны долдугаар са­рын 5-нд Монгол Улсын Боловс­рол, шинжлэх ухааны яам, Хол­бооны Бүгд Найрамдах Герман Ул­сын Эдийн засгийн хамтын ажил­лагаа, хөгжлийн яам хамтран сур­гууль байгуулах санамж бич­гийг үзэглэсэн аж.

Үүнээс ер­дөө нэгхэн жилийн дараа 160 хүүхдийн оюутны байр, 300 га­руй хүүхдийн багтаамжтай хи­чээ­лийн нэг байртайгаар үйл ажил­ла­гаагаа эхлүүлж нээл­тээ хийж буй нь энэ юм. Нээл­тийн үйл ажил­лагаанд Ерөн­хийлөгчийн Там­гын газрын албан тушаалтан, БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг, Гер­ман улсын эдийн засгийн хам­тын ажиллагааны хөгжлийн яамны төлөөлөл, Германы их дээд сургуулиудын багш, Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч ком­пани, ажил олгогчид, эцэг эх­чүүдийн төлөөлөл хүрэлцэн ир­сэн юм. Үйл ажиллагааг нээж БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг үг хэллээ.

Тэрбээр, хэлсэн үгэн­дээ “Монгол, Герман ул­сын тө­рийн тэргүүнүүдийн санаачил­гаар анхлан байгуулах ажлыг эх­лүүлсэн энэ ажил маш богино ху­га­цаанд үр дүнтэй явж ирлээ. Өн­гөр­сөн хичээлийн жилд бид энэ сургуулийн бэлтгэл ан­гид хүүхдүүдээ авч бэлтгэж эхэл­сэн. Шинжлэх ухаан, анг­ли хэл­ний суурь төвшинг ахиулс­наар оюут­нууд маань үндсэн хөтөл­бөрт хамрагдахаар болж байна. Дэлхийн шилдэг сургуулиудын хө­төлбөрийг Монгол Улсад суурь­шуулах Засгийн газрын хө­төлбөрийн анхных нь энэ болж бай­гаа юм.

Герман,  Монголын хам­тарсан багш нар Монголд хэ­рэгтэй, Герман технологийг Мон­гол ухаанаар сурах хөтөлбөрийг боловс­руулж чадсан нь онцлог юм. Олон чадварлаг багш нар нийлж Монголын ирээдүйд хэ­рэгтэй мэргэжилтэн бэлтгэж бай­гаад талархалтай байна. Дэл­хийн жишигт хүргэн сургуулиа авч явах нь бидний зорилго бол­лоо. Манай яам сайн багш, сайн ин­женер бэлтгэхэд анхаарч бай­гаагийн эхний ажил нь энэ болж байгаа юм. Удахгүй дэл­хийн боловсролыг монголдоо эзэм­ших боломжууд ар араасаа нээг­дэнэ.

Засгийн газраас дэв­шүүлсэн хөтөлбөрийн дагуу сур­гуулийнхаа орчин нөхцлийг улам илүү сайжруулна. Энэ жилийн тө­­сөвт спорт цогцолбор, дотуур байр барих төсөв тусгасан бай­гаа” хэмээн онцоллоо. Өөрөөр хэл­бэл, сургуулийн орчинд спорт цог­цолбор, 300 гаруй хүүхдийн багтаамжтай хичээлийн байр, 160 хүүхдийн багтаамжтай оюутны байрыг дахин шинээр нэмж ба­рихаар төлөвлөж байгаа аж.  Энэ­хүү сургууль нь Монголын дээд боловсролын салбарт заг­вар жишиг болохуйц, европын стан­дартад нийцсэн, европын эрх бү­хий байгууллагаар магадлан ит­гэмж­лэгдсэн, ажил олгогч, ху­вийн хэвшил, түншүүдийн орол­цоог хангасан төрийн өмчит дээд боловсролын байгууллага байх юм байна. Энэ жилийн хувьд анх­ны элсэлтээ авсан бөгөөд 70 оюутан суралцаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хамтарсан сур­гууль байгуулах эхний үе шат буюу 2013-2016 онд дээд сургуу­лийн бүтцийг бий болгож, уул уурхайн боловсруулалт, ме­ханик, хүрээлэн байгаа орч­ны ин­женер гэсэн гурван мэргэж­лээр бакалаврын төвшний сур­галт явуулж эхэлж байгааг тус сургуулийн захирал, доктор Н.Дорж­дэрэм онцолж байсан юм.

Тэрбээр, “Хичээл нь эхлээд явж байгаа ч сургуулийн хот­хо­ны болоод хичээлийн шинэ жи­лийн нээлт өнөөдөр Налайх дүү­рэгт болж байна. Манайх энэ жил инженерийн бэлтгэл бо­лоод баклаврын гэсэн хоёр чиг­лэлээр сургалтаа эхэлсэн. Бак­лаврын хөтөлбөр дотроо уул уурхайн боловсруулалт, меха­ник, хүрээлэн байгаа орчны ин­женер гэсэн гурван чиглэлээр оюут­нуудаа бэлтгэж байна. Яагаад инженерийн бэлтгэл гэж яваад байна вэ гэхээр хичээлийг нь англи хэлээр заах учраас хүүх­дүүд шууд баклаврын төв­шинд англи хэлээр хичээлээ заал­гаад явж чадахгүй.

Тиймээс шинж­лэх ухааны болон хэлний суурь төвшинг ахиулах бэлтгэл дам­жаа хичээллүүлдэг. Монгол багш нар ч англиар хичээлээ заа­­на. Тиймээс хэлний бэлтгэлд хам­­раг­дах ёстой юм. Энэ хи­чээлийн жилд 70 оюутан байна. Ма­найх гадагшаа оюутнуудаа явуу­­лахгүй. Яагаад гэвэл дэлхийн төвшинд хүрсэн оюутнуудыг Монголдоо бэлтгэнэ. Тэгэхийн тулд Германы том технологийн сур­гуулийн багш нарыг гаднаас авч ирсэн. Гэхдээ сайн суралцсан оюутнуудыг гадаадын их дээд сургуульд оюутан солилцоогоор сургаж явуулна. Судалгааны ажил хийлгэнэ.

Монголд дандаа гадны инженерүүд ажилладаг, мон­голчууд хар бор ажлыг нь хийж байна гэсэн шүүмжлэлийг байх­гүй болгохын тулд бид мэр­гэшсэн, дэлхийн боловсролыг эх нутагтаа эзэмшсэн чадварлаг инженерүүдийг төгсгөхөөр болж байна. Цаашдаа үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээс ямар мэр­гэжилтэй боловсон хүчин хэ­рэгтэй байгааг судласнаар илүү олон мэргэжлээр боловсон хүч­нээ бэлтгэх болно” хэмээн байр суу­риа илэрхийллээ.

Герман, Мон­голын хамтарсан технологийн дээд сургуулийг томоохон үйлд­вэр, аж ахуйн байгууллага, ажил ол­гогчид оюутны тэтгэлэг ол­гох, сургалтын лаборатори бай­гуу­лах зэргээр үйл ажиллагааг нь дэмжин, хамтран ажиллахаа илэр­хийлж тэтгэлэгт хөтөл­бө­рүүдийг зарлаж эхлээд байгаа аж.  Тодруулбал, сургалтын төлбөр нь оюутны байраа оруулаад жи­лийн долоон сая төгрөг ч эхний семистер хичээллэсний дараа 10 хувийг нь 100 хувь үнэгүй сургах, дараагийн 10 хувьд нь 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, сайн суралцагчийг уул уурхайн ком­паниуд тэтгэлгээр сургах зэрэг тэтгэлэгт хөтөлбөр, урамшуулал маш их байгаа учраас сайн су­ралцагчийн хувьд үнэгүй су­ралцах боломж бүрдэж байгаа юм байна.

Дарханы төмөрлөгийн үйлд­вэр, Дэлхийн тэргүүний уул уурхайн компаниудын нэг болох Англо-Американ зэрэг томоохон уул уурхайн компаниуд инже­не­рийн мэргэжлээр суралцаж бай­гаа оюутнуудад зориулан тэт­гэлэг өгнө гэдгээ хэлсэн байна. Тө­рийн тэргүүний эхлүүлсэн бо­ловс­ролын салбарт шинэ хуудас нэ­мэх гэрээ хэлцэл гуравхан жи­лийн хугацаанд ажил хэрэг болс­ноор  5-10 жилийн дараа гэ­хэд Монгол Улсын тэргүүлэгч сал­барт бэлтгэгдсэн олон зуун ин­женер, тэднийг бэлтгэх багш нар төрж гарах нь ээ.

Гер­манд боловсрол эзэмшсэн, Гер­­маны технологийн их дээд сур­­гуулиудын багш нар энэ сур­гуульд урилгаар ирж хичээл зааж байгаа учраас Монголын уул уурхайн боловсон хүчний ирээ­­дүй тун гэгээлэг харагдаж бай­­гааг Германы Эдийн засгийн хам­­тын ажиллагаа, хөгжлийн яам­­­ны төлөөлөгч онцлон тэмдэг­лэж байлаа. Герман технологи, мон­­гол ухаан хоёр нэгдэснээр дэл­­хийн хэмжээний шилдгүүд зөв­­хөн энэ сургуулиас төрж гарна хэ­мээлээ.

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж