Үндэсний соёл амралтын хүрээлэнд наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд "Өөрийгөө Ялах” 12 цаг ба 24 цагийн гүйлтийн тэмцээн боллоо. Арав дахь удаагаа болж буй уг тэмцээнийг Шри Чинмойн Марафоны баг, Нийслэлийн БТСГ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Үндэснийс соёл амралтын хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Тэмцээний зорилго нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийгөө танин мэдэх, тэвчээр хатуужил олгох, улмаар хэт холын зайн гүйлтийн стандартыг олон улсын түвшинд хүргэхэд нэмэр хандив болоход оршиж байгаа аж.
Тэмцээн 12 болон 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50-аас дээш гэсэн гурван насны ангилалд болов. Тэмцээний зам нь 500 м-ийн тойргоор явагдсан бөгөөд хяналтын тойргийн шүүгчид, улсын зэрэгтэй шүүгчид бүтэн өдрийн турш ажиллажээ. Тэмцээний явцад гүйгчдийн биеийн байдал, эрүүл мэндийг эмч нар тодорхой цагийн интервалаар хянасан бөгөөд иллэг бариа хийх сувилагчид ажилласан байна. Мөн гүйлтийн явцад биеийн алдагдсан энергийг нөхөх хоол тэжээлээр тогтмол үйлчилсэн юм.
Тэмцээний үеэр өнгөрсөн онд тогтоож байсан 24 цагийн гүйлтийн улсын дээд амжилтыг уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Буджаргал 179.49 км ээр шинэчлэн тогтоожээ.
Тэмцээний дүнг танилцуулья:
2 цагийн гүйлтийн аваргууд:
20-34 насны эрэгтэй ангилалд:
– Н. Баяртулга 95км (ХХБанк)
– Ц. Батхуяг 89,5 км (Мон-Алтиус БТДС)
– Н. Болдбаяр 74 км (Орхон аймаг)
35-49 нас
– Т.Лхагвасүрэн 73км (УБТЗамын "Замчин спорт" клуб)
– Р.Чинзориг 72км (Чингэлтэй дүүрэг)
50-с дээш
– С.Ганхүү 73,5км (ШЧМБаг)
– Ч.Цогоо 64,5км (ИНЕГазар)
– Д.Гантөмөр 50,5км (БГД)
Эмэгтэй
35-49нас
– Б.Баярмаа 80км (БЗД)
– Р.Чинзүрх 56км (ЧД)
– Д.Гантуяа 48,5км (БГД)
50-с дээш нас
– Ц. Оюунсүрэн 75км (ШЧМБаг)
– Д. Нарантуяа 66км (ХУД)
– Б. Отгонбаяр 50,5км (СХД)
24 цагийн гүйлтийн тэмцээний аваргууд:
Эрэгтэй
-50 хүртэлх нас
– П.Отгонбаатар 162,5 км (СХД)
– М.Буянхишиг 83 км (УБ)
– Г. Гантулга 58 км ("Аварга" БТДС)
50-с дээш нас
– Б.Оюунбаатар 80 км (Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр)
Эмэгтэй
50 хүртэлх нас
– С.Оюунгэрэл 112 км (БГД)
– К.Байгаль 98,5 км (СБД)
– О.Нэргүй 84 км
50-с дээш нас
– Д.Баярсайхан 101 км (БЗД)
– Г.Оргодол 97,5 км (СХД)
– С. Толя 80 км (ЧД) тус тус барианд оржээ.
Ч.БОЛОР