Хятадын хоол болон хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой сэжиг хүрэм мэдээллүүд цацагддаг. Хүний ялгадаснаас гаргаж авсан тос, нас барсан хүмүүсийн үс болон ясыг ашиглан хийсэн бүтээгдэхүүнээр бэлэн хоол болон бусад хүнсний зүйлсийг хийсэн тухай уг мэдээллүүдэд дурьдагддаг билээ.
Харин үүнийг хэрэглэгч өөрөө тодорхойлж, хоол хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйд нь хяналт тавьж болох боломжийг Хятадын Гүүгл хэмээн нэрлэгддэг Baidu компани олгож байна.
Тэд өнгөрсөн лхагва гаригт өөрсдийн бүтээсэн ухаалаг савхыг танилцуулжээ. Уг ухаалаг савхыг хоолондоо түрэхэд уг хоолонд агуулагдаж буй эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохирын тос байгаа эсэхийг тодорхойлох аж.
Мөн зөвхөн хоол төдийгүй зууш, ундаа зэрэг бүхий л хоол хүнсний бүтээгдэхүүний орц найрлага, ph түвшин, температур, илчлэг зэргийг тодорхойлж, уг хоолны чанарт “Сайн” “Муу” гэх зэргээр үнэлгээ өгөх юм байна.
Хэрэглэх заавар нь маш энгийн ухаалаг савхны тусгай арр-ыг гар утсандаа суулгаад савхыг хоолондоо дүрэхэд уг хоолны талаарх бүхий л мэдээлэл таны гар утсанд очно. Уг мэдээллийг шейрлэх, цахим шуудангаар илгээх зэрэг боломжуудтай юм байна.
Baidu компанийн CEO Robin Li мэдэгдэхдээ “Одоогоор олон нийтэд зориулан үйлдвэрлэж хараахан эхлээгүй байгаа ба ямар үнэтэй худалдаалах талаар мэдээлэл өгөх боломжгүй байгаа” гэжээ.
Т.БИЛГҮҮН