Oscar de la Renta iPad-ны гэр урлажээ

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Oscar de la Renta iPad-ны гэр урлажээ

“Apple” компанийн таблет компьютер iPad худалдаанд гарсан цагаас эхлэн дэлхийд алдартай загвар зохион бүтээгчид энэ зүгт анхаарлаа хандуулах болж, LV, Gucci, Salvatore Ferragamo тэргүүтэй загварын орднууд iPad-ны гоёмсог, ганган гэрийг бүтээсэн юм. Харин энэ удаад Доминикан гаралтай Oscar de la Renta “Resort 2011” коллекцийн шоундаа зориулж, тусгай загварын iPad-ны гэр бүтээжээ. Цөөн тоогоор худалдаалагдах хатгамал шитгэсэн арьсан гадартай, илгэн дотортой гэр таны iPad-д яг тохирох гэнэ. Өнгөний сонголтын тухайд улаан, цагаан, шар болон саарал гэсэн дөрвөн өнгөтэй, 290 ам.долларын үнэтэй бөгөөд зөвхөн онлайнаар худалдаалах ажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж