Үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2014 оны 9 сарын 08-нд болно. Хуралдаанаар, Хүүхдийн хөгжлийн төв, Ахмадын сувилалыг концессын гэрээгээр барих зөвшөөрөл олгох тухай,  Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай, Хан-Уул дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мөн НИТХ-ын  ээлжит 19 дүгээр хуралдааны товыг  зарлаж, тус хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэх юм. НИТХ-ын  Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10:00 цагт эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж