Орон нутгийн албаныхны хэлж байгаагаар бол эхний хүчтэй дэлбэрэлт шашны баяр болох талбайн орчим дох газар доорхи байгууламжид болсон гэнэ. Тэр үед энэ нүхэн гарцанд олон зуун сүсэгтнүүд унтаж байсан ба зарим нь мөргөлдөө бэлтгэн сууж байжээ. Эхний дэлбэрэлтийн дараа хүмүүс сандралдан гүйж гарах үеэр хоёр дахь тэсрэлт нүхэн гарцны дээд талд болсон байна. Нүдээр харсан гэрчийн хэлж байгаагаар бол үйл явдал нүд хальтрам аймшигтай дүр зурагтай байсан бөгөөд үхсэн хүмүүс болон цус бялдсан орчин тойронд амьд үлдэгсэд уйлж орилцгоон гүйлдэж байжээ.
Хэдийгээр хоёр амиа хорлогч энэ хэргийг үйлдсэн гэж байгаа ч гурван ч удаа бөмбөг тэсрэх чимээ сонсогдсон байна. Пакистанд 2001 оноос эхлэн шашны баярын үеэр хийгдэж байсан дайралтын хамгийн том нь энэ болж байгаа гэнэ. Ер нь Лахор хотод өмнө нь ч шашин хоорондын тэмцлээс үүдэлтэй халдлага олон гарч байсан түүхтэй. Өнгөрсөн 3-р сард мөн амиа хорлогч нэгэн этгээд бөмбөг тэсэлж 13 хүнийг алсан бол 5-р сард шашны цөөнхийн хийсэн хоёр ч удаагийн дайралтаас болж 90 хүн амь үрэгдсэн байдаг.
М.Наст
Эх сурвалж ВВС