29 мянган хувьцаа арилжаалагджээ

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

29 мянган хувьцаа арилжаалагджээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (09.04) үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 29,895 ширхэг хувьцаа арилжигдаж, 31,662,128.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “А” самбарт 11  компанийн 17,918 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 6,336,900.00 төгрөгийн, “Б” самбарт 6 компанийн нийт 11,977 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 25,325,228.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

ТОП-20 индекс 15,695.85 нэгж буюу 0.09%-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс  996.90 нэгж болж 0.06% -иар буурсан үзүүлэлтэй байна.

Эх сурвалж: http://mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж