Инфляциас илүү нэр хүндийг “онилох” болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.02-нд нийтлэгдсэн

Инфляциас илүү нэр хүндийг “онилох” болжээ

Өнгөрч буй зургадугаар сар эдийн засгийн үзүүлэлт, инфляцийн хувьд тун ч ха­луу­хан сар байлаа. Энэ халуурал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Хамгийн түгшүүртэй нь оны эцэст инфляци 30 хувьд хүрч болзошгүйг Дэл­хийн банк, ОУВС-аас са­нуул­чихаад байгаа. Үүнийг батлах мэт Үндэсний  ста­тис­ти­кийн хорооноос өн­гөр­сөн тавдугаар сарын мөн­гөний тоймыг гаргахдаа хэрэг­лээний үнийн индексийг ашиг­лан тооцсон суурь инфляци өмнөх сарынхаас 0.7 хувь, оны эхээс 2.7 хувь, өм­нөх оны мөн үеийнхээс зур­гаан хувиар тус, тус өссөн үзүүлэлттэй гарсныг мэ­дээллээ. Инфляцид гол нөлөө үзүүлсэн хүчин зүйлст өнгөрсөн оны сүүлчээс эх­лэн тасралтгүй өсч байгаа мах­ны үнэ, орон сууц­ны халуун усны үнэ 50 хувиар, бензин шатахууны үнэ 3.6-7.3 хувь хүртэл өссөн зэргийг багтаажээ. Үүнтэй холбогдуулан төрөөс ямар арга хэмжээ авсныг нэхэн санахад  тун чамлалттай дүр зураг харагдаж байна.

Үндэсний статистикийн хороо бодлого боловсруу­лагч­дад тоон мэдээлэл хүр­гэхдээ цаг алдаж байгаа нь харамсалтай. Халуун нам­раар хаврын судалгааны дүн өгөхөөс гадна цаашид байдал ямар байх таамаглал, тойм өгөх нь тэдэнд илүү хэрэгтэй баймаар. Уг нь хойшоо биш урагшаа харж ажиллах нь хөг­жил дэвшилтэй урал­даж ажиллах цаг үеийн шаардлагыг хангах учиртай.  Монголбанк цагаан сарын дараахнаас л инфляци ер бусын огцом өсөлттэй байгааг ярьж байсан. Гэвч тавдугаар сарын 10-нд эхний алхмаа хийж мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр нэмж 11 хувь болгосон. Үүнийгээ тогт­вортой хадгална гэдгээ зургадугаар сарын 17-нд мэдэгдсэн. Өнгөрсөн тав­дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод инфляци 4.2 хувь, оны эхэн үеэс 16.1 хувь, жилийн 11.7 хувьтай байна. Түүнээс хойшхи хуга­цааны дүн хараахан гараагүй байгаа.

 Мөнгөний бодлогын энэ оны зорилтод инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй түвшинд   байлгаж, цаашид тогтворжуулах бодлого баримтална гэж заасан. Тэгэхээр  инфляци зорилтот түвшнээс хальж, түүндээ тохирсон  бодлого шаардаад байна гэсэн үг. Инфляцийн дарамт бий болох хүчин зүйлд халамжийн хавтгайрал түлхэц өгч мэдэхээр байгаа. УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа төсвийн тодотголоор зарлага улам нэмэгдэх үү л гэхээс хасагдах хандлага ажиглагдахгүй байгаа. Энэ нь Төв банкнаас мөнгөний бодлогын хүүгээ дахин чангатгах нөхцөл байдлыг шаардана.  Үүний сөрөг тал нь хувийн секторын хөгжил, хөрөнгө оруулалтыг хумьж эдийн засгийн өсөлтийг сааруулдаг.

Монголбанкны өмнөх удирд­лагууд үүнээс айлгүй­гээр, улс­төрч­­дөөс өгөх үнэлэлт дүг­­­нэлтийг бус инфляциа онилж бодлого явуулсныхаа горыг амсч өнөөдрийн байд­лаар суудалдаа үлд­сэн нь үгүй. Бүгд л улс тө­рийн шалтгаанаар ажлаа өгц­гөөсөн. Харин өнөөгийн удирдлагууд яах бол гэдэг нь анхаарал татаж байна. Одоогийн байдлаар айсан өнгөөр төсвийн тэлэлтээс болж инфляци өссөөр байвал бодлогын хүүгээ нэмэхээс аргагүй шүү хэмээн хаяагаа манан хэлсээр байгаа. Гэвч шат дараалсан мөлхөө ар­га хэмжээ авахыг хичээж байгаа бололтой. Энэ нь ч зөв. Харин цаг алдах вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.

Банкны салбарын бол­гоомж­лолын дараагийн го­ломт нь чанаргүй зээлийн асуудал. Үндэсний ста­тистикийн газрын мэдээллээр  хувийн хэвшлүүдэд олгосон зээлийн хэмжээ өмнөх оныхоос 13.2 хувиар, иргэдэд олгосон зээлийн хэмжээ 12 хувиар, бусад байгууллагад олгосон зээл 42.6 хувиар өссөн бол улсын байгууллагад олгосон зээлийн хэмжээ 29.5 хувиар буурсан дүн харагдлаа. Харин сайн тал нь чанаргүй зээлийн  хэмжээ өмнөх сарынхаас 0.5 хувиар буурсан байна. Банкуудад тавих хяналт шалгалт сайн, олон улсын жишигт ойр байна гэж гадны аудитын байгууллагууд үзсэн гэдэг. Мөн байсхийгээд аль нэг банкны үйл ажиллагаа доголдлоо гэсэн түгшүүрт мэдээ гарсантай холбогдуулан тус банк­наас тендер зарлан Герман, Франц, Солонгосын ауди­тын компаниудаар арил­жааны банкууддаа үнэл­гээ хийлгэжээ. Ингэхдээ 14 банкнаасаа томоохон гэ­сэн 10-ыг нь сонгоод “шалгуулахад”    Монголбанкны хяналт шалгалтын дүнтэй тун ойролцоо гарсан аж. Тэгэхээр цаа­шид Монголбанкны хяналт шалгалтынханд ит­гэж болох л юм. Хэдийгээр “Анод”, “Зоос”-ын гашуун турш­лага буй ч томоохон зээл­дэгчдийн луйврыг олон арга хэрэглэж илрүүлснийг нь гадныхан үнэлж байсан удаатай.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж