Эвхэгддэг унадаг дугуй бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Эвхэгддэг унадаг дугуй бүтээжээ

Унадаг дугуй унах дуртай хүмүүст тулгардаг нэг бэрхшээл бол өргөж, зөөвөрлөх байдаг билээ. Тэгвэл Bygen компани Hank Direct Bike нэртэй шинэ загварын унадаг дугуй бүтээжээ. Уг унадаг дугуй нь зөвхөн хойд талын дугуйндаа дөрөө нь бэхлэгдсэн ба эвхэгдэж авсаархан болдгоороо давуу талтай юм байна.

Хотын гудамжаар унадаг дугуйтайгаа явж байгаад шатаар буух, метро автобусанд суух зэрэгт унадаг дугуйгаа эвхээд авч явахад илүү амархан болгосон байна.

Загварын хувьд ямар ч илүү гоёл чимэглэл байхгүй классик, цэвэрхэн загвартай гэдгээрээ онцлог хэмээн үйлдвэрлэгчид нь онцолжээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж