Зам тээврийн сайд А.Гансүх хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Зам тээврийн сайд А.Гансүх хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.09.04/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг Засгийн газраас боловсруулсан хуулийн төслүүдийг өргөн барилаа.

Авто замын салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх”, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх”, “Баруун бүсэд нутгийн иргэдийн оролцоотойгоор орон нутгийн зам барих” “Уньт-Тариалангийн авто зам барих”, “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” зэрэг 5 төсөл, арга хэмжээний хүрээнд 600 гаруй км авто замын барилгын ажил хийгдэж бөгөөд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон энэ арга хэмжээ цаашид нэмэгдэх юм. Тиймээс “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаарлагатай байна үзэж байна.

Түүнчлэн Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн явцыг хурдасгах, үндэсний компаниудын чадавхийг бэхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор АХБ-ны хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэх дотоодын ажил, үйлчилгээний худалдан авалтын хязгаарыг нэмэгдүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд гаргасны дагуу дотоодын гүйцэтгэгчийн чадварыг үнэлэх, олон улсын гүйцэтгэгчтэй харьцуулах зорилгоор судалгааны баг ажиллаж дотоодын дээд хязгаар нь 1 сая ам.доллароос 3 сая ам.долларт хүргэх хэмжээтэй байгааг гаргасан бөгөөд энэ нь дотоодын гүйцэтгэгчийн чадавхи олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа юм. Иймд дотоодоо хууль зүйн зохицуулалт хийхээр “Гаалийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр энэхүү төслийг оруулж байгаагаа УИХ-ын даргад танилцууллаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэсэн 1 дүгээр бүлэгт тусгагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх” зорилтын хүрээнд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийхээр тусгагдсан.

Жилд нэг удаа аж ахуйн нэгжийн төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох нь хамгийн чирэгдэл багатай, татвар төлөгчдөд ашигтай хувилбар байх тул холбогдох өөрчлөлтийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж